Nokia 2220 slide - Ойг хуваах

background image

Ойг хуваах
Энэхүү төхөөрөмжийн дараах функцүүд санах ойг хуваан хэрэглэж болно: мультимедиа зурвас илгээх (MMS),

имэйлийн хэрэглээ, шуурхай зурвас илгээх. Эдгээр функцүүдийн нэг буюу хэд хэдийг ашиглах тохиолдолд бусад

функцүүдэд хэрэглэх санах ойг багасгаж болно. Хэрэв таны төхөөрөмж санах ой дүүрсэн гэсэн зурвас харуулбал,

хувааж хэрэглэдэг санах ойд хадгалаастай мэдээллээсээ устга.

Дижитал эрхийн менежмент

Агуулгын эзэмшигчид оюуны өмч, үүний дотор зохиогчийн эрхээ хамгаалахдаа янз бүрийн дижитал эрхийн

менежментийн (DRM) технологи ашиглаж болно. Энэхүү төхөөрөмж DRM хамгаалалттай агуулгад нэвтрэхийн тулд

янз бүрийн DRM программ хангамж ашигладаг. Энэхүү төхөөрөмжийн тусламжтай OMA DRM 1.0-ын хамгаалалттай

агуулгад нэвтэрч болно. Хэрэв тухайн DRM программ хангамж нь агуулгыг хамгаалж чадахгүй бол агуулга эзэмшигч

DRM хамгаалалттай шинэ агуулгад нэвтрэх DRM программ хангамжийн чадварыг хүчингүй болгохыг хүсэж болно.

Ийнхүү хүчингүй болгох нь таны төхөөрөмжид байгаа DRM хамгаалалттай агуулгын хүчинтэй хугацааг сунгахаас

сэргийлж болно. Ийм DRM программ хангамжийг хүчингүй болгох нь бусад DRM буюу DRM–ийн бус программаар

хамгаалагдсан агуулгыг ашиглахад нөлөөлөхгүй.

Дижитал эрхийн менежментийн (DRM) хамгаалалттай агуулга нь тус агуулгыг ашиглах таны эрхийг тодорхойлсон

идэвхжүүлэх түлхүүртэй хамт өгөгдөнө.